Dark Light
Нийгэм | 2025-09-22

Б.ЖАВХЛАН: МАН-ЫН БҮЛЭГ 100 ХУВИЙН САНАЛААР ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ дахь МАН-ын бүлэг 2026 оны улсын төсвийн төслийн талаар хуралдаж, асуулт хариулт өрнүүлсний дараа танхимын гишүүдийн 100 хувийн саналаар төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх улс төрийн шийдвэр гаргалаа.
Сангийн сайд Б.Жавхлан бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийхдээ:  Энэ жилийн төсвийн онцлог нь өмнөхөөсөө ялгаатайгаар таван шаттай хэлэлцүүлэг өрнүүлж буй. Аравдугаар сарын 1 хүртэл хэлэлцүүлгүүд үргэлжилж, аравдугаар сарын 2-нд хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж санал хураана. Төсвийн төслийн хүрээнд  бодлогын орон зайг 24 хувьд барьж ажиллаж байгаа,  108 сургууль, 95 цэцэрлэг барихаар 2.2 их наяд төгрөгийн төлөвлөгөө гарсан ч хөрөнгө оруулалт нь одоогоор 1 их наяд төгрөг байгаа тул эх үүсвэр, хугацааны асуудлыг зөв шийдэх шаардлагатай. Мөн боловсролын салбарын багш нарын цалин, санхүүжилтийн тухайд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр сургалтын чанарын үзүүлэлтээс хамаарч цалин хувьсан өөрчлөгдөж байгаа. Ирэх онд хувьсах зардлыг 100 тэрбумаар нэмэгдүүлснээр багш нарт очих эх үүсвэр тодорхой хэмжээнд нэмэгдэх боломжтой гэв.
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19