Dark Light
Нийгэм | 2025-09-22

"ГҮҮР-2025" СУРГУУЛЬ ӨНДӨРЛӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хуурай замын Инженерийн цэргийн хамтарсан сургалт, дадлага амжилттай явагдаж өндөрлөлөө.
“Гүүр-2025” хамтарсан сургалт энэ жил хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд I шатны онолын сургалт нь БНСУ-д 2025 оны 05 дугаар сард явагдаж, II шатны дадлагын сургалт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 20-ны өдрүүдэд явагдаж дууслаа.
Энэхүү сургалт нь хоёр орны цэргүүдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор явагдсан юм.
Сургалтын хаалтын ажиллагааны үеэр гадаадын цэргийн алба хаагчдад зориулан “Бэсрэг наадам”-ыг зохион байгуулж, үндэсний өв соёлоо сурталчиллаа.

Эх сурвалж | Зэвсэгт хүчний Жанжин штаб
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19