БИЛГИЙН ТООЛЛЫН 2 2025.09.23 МЯГМАР ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 06:40-18:49
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Хий
Аргын тооллын есдүгээр сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 2, Тэргүүн дагуул одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 06:40 цагт мандан, 18:49 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Намрын хагас дунд болох (3ц 59м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.