Dark Light
Нийгэм | 2025-09-22

АРСЛАН: ТАНД ТЭВЧЭЭР, ЭЕЛДЭГ ЗАН ХЭРЭГ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нэр төрөө бэхжүүлэх ба ажил хэргийн холбоогоо баталгаажуулахад чиглэсэн бүхий үйл ажиллагаа ашиг тусаа өгнө. Таны хувьд чухал гэж үзсэн хувийн шинжтэй асуудалд л гол анхаарлаа төвлөрүүлэх бололтой. Бусдын зөвлөгөөг үл тоох хандлага зонхилно. Дотоод сэтгэлээ анхаар.
 
Үхэр: Таны сонгосон замыг хэн ч юу ч зогсоож чадахгүй. Танд амжилтад хүрэх таатай нөхцөлүүд бүрэлдсэн байна. Өөрийн идэвх зүтгэл, зорилгодоо хүрэх тэмүүллээ харуулах тул эргэн тойрныхондоо сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Харин өөрийгөө сайн талаасаа харуулж чадахгүй бол сэтгэл зовно. Мөн олны өмнө үг хэлэх шаардлагатай бол сайн бэлд.
 
Ихэр: Зөв амьдралын хэв маяг болон хоолны дэглэм барихад тохиромжтой өдөр. Мэргэжлийн сэтгэл зүйч эсвэл эмчтэй уулзаж зөвлөгөө ав. Таны хуучны хайр сэтгэл эргэж сэргэх магадлалтай байна. Хувийн нууцаа хамаагүй хүмүүст битгий хэл. Танд хүмүүсийн мөн чанар танигдана.
 
Мэлхий: Зарим хүмүүс хуурамч харилцаанд татагдан орох магадлалтай. Бусдын нууц мэдээллийг задлах шаардлага гарч мэднэ. Хувийн нууц тань ч ил гарч мэднэ. Дотно харьцаагаа ил гаргахыг хүсэхгүй бол даруухан байхыг хичээ. Залуу хүмүүст хайр сэтгэлд адал явдал тохиох бололтой.
 
Арслан: Танд тэвчээр, эелдэг зан хэрэг болно. Мөнгө санхүүгийн асуудалд илүү уян хатан ханд. Хэвийн үйл ажиллагаа суларсан эсвэл саадтай байна. Гэсэн ч хөдөлмөрч, журамтай хүмүүст өөрийгөө таниулах боломж гарна. Шударга бус байдал үргэлжилж байсан ч хүмүүстэй харилцах харилцаагаа муутгахаас болгоомжил.
 
Охин: Хожим харамсахгүйн тулд амьдралын энгийн үнэнийг хурдан хүлээн авч сур. Хайртай хүнээ төгс төгөлдөр байлгах гэж бүү бод. Хайр дурлал, ойр дотнын харилцаагаа сэвтээхээс болгоомжил. Хайртай хүндээ итгэл хүлээлгэж, зарим санамсаргүй хийсэн таагүй зүйлийг нь уучлах хэрэгтэй.
 
Жинлүүр: Энэ өдрийг аль болох үр өгөөжтэй өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Бизнесийн алс хэтийн зорилгоо эргэн хар. Орчин үеийн техник технологийн ололт нээлтийг ашиглах судалгаа хий. Эрүүл мэндээ анхаарахгүй орхиж болохгүй. Орчны ариун цэвэрт онцгой анхаарах хэрэгтэй үе.
 
Хилэнц: Ачаалал их байх тул аль болох сэтгэл санаагаа тайван байлга. Гэр ахуйн шинжтэй асуудлуудаас холхон байх талаар ойр дотнынхонтойгоо зөвлөж ойлголцох хэрэгтэй байна. Энэ нь ажилд тань их тус болно. Хэт ядарснаас сэтгэлийн хямралд орж болзошгүй. Тансаг хангалуун, элбэг дэлбэг байдлыг хэт хүсэмжлэх хэрэггүй.
 
Нум: Шинэ өөрчлөлт танд өөрийгөө эрх чөлөөт хүн мэт сэтгэх мэдрэмж өгнө. Гэхдээ зарим зүйл гэр бүлийнхэнд тань таалагдахгүйгээс болж маргаан дэгдэж магадгүй. Таагүй явдлаас болж гаргасан алдаа нь өөртөө итгэлгүй байдалд хүргэнэ. Бүх эрсдэлийг тооцоолж, ирээдүйгүй хөрөнгө оруулалтаас татгалз.
 
Матар: Элдэв янзын үйл ажиллагаанд санаатай санаагүй татагдан орох нь буруу үйлдлийн хохирогч болох магадлалтай гэдгийг од эрхэс анхааруулж байна. Түншүүдтэйгээ зөрчил, үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Санхүүгийн төслүүд урьдчилан төлөвлөснөөс илүү удаан үр дүн үзүүлэх бололтой. Сэтгэл санааны түгшүүрт байдал нь бие махбодын тамирдах үндэс болно.
 
Хумх: Ажил хэргийн асуудал үе үе ихсэх тул хамаг эрч хүчээ дайчил. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Өөрийн бие ба сэтгэлд тохируулан ажиллах нь тохиромжтой. Амьдралын хатуу дэглэм барих нь зарим үр дүнд хүргэх боловч ийм үед туршилт хийх нь сайнаар төгсөхгүй байх магадлалтай. Гэр бүлд ч ах дүү, хамаатан садантай холбоотой асуудал үүсэж ихээхэн эрч хүч зарцуулах хэрэгтэй болно.
 
Загас: Гэнэтийн шийдвэр гаргахад тохиромжгүй өдөр. Хурц ухаан, зөн билгийн ачаар олон үзэл санаатай хүмүүстэй зөв харилцан, гол зорилгодоо хүрэх болно. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол амьдралын эрч хүч сулрах хандлагатай. Тайван байж, үзэл бодлоо цэгцлэн, хувийн амьдралдаа анхаарал хандуул.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19