Dark Light
Нийгэм | 2025-09-22

МИАТ: ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ ЦУЦАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр /2025.09.22/ Филиппиний хойд хэсгээр энэ оны хамгийн хүчтэй хар салхи дайран өнгөрсөн бөгөөд олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэхүү хар салхи, аадар бороо нь Хонгконг, Тайванийг чиглэж байгаа тул тус хотуудад бэлэн байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, галт тэрэг болон хот хоорондын бусад тээврийг зогсоох, сургуулиудыг хаах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.
МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс есдүгээр сарын 24-ний өдөр буюу ирэх лхагва гарагийн ОМ297/ОМ298 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцаллаа. 
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг МИАТ ТӨХК-аас зөвлөлөө. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19