Dark Light
Нийгэм | 2025-09-22

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо, Ногоон хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэх дэгтэй. Дэгийн дагуу дээрх асуудлыг хэлэлцлээ. Хурлыг Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа даргаллаа. Тэрбээр “Хороодын хэлэлцэх асуудал нэг учраас Ногоон хөгжлийн хороотой хамтарч энэхүү хурлаа хийж байна” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөлд 5 бүлгийн 190 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 449 төсөл арга хэмжээ, үр дүнгийн 302 шалгуур үзүүлэлтийн саналыг тусгажээ.  

Бүсчилсэн хөгжлийн бодлогод 67 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 170 төсөл, арга хэмжээ байгааг Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар танилцууллаа.  

Тус бодлогод авто замын сүлжээ төлөвлөлт, Нийтийн тээвэр, Авто зам, нийтийн тээврийн мега төсөл зэрэг арга хэмжээ багтжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул хэд хэдэн асуулт асуулаа. Тэрбээр “Хороодын байрны асуудлыг жигдэлж, шийдэхгүй бол зарим хороод түрээсийн байранд байна. Энэ тал дээр ямар зохион байгуулалт хийх боломжтой вэ. Хороо бол төр иргэн хоёрыг холбож, төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж байгаа чухал нэгж шүү” гэсэн бол НИТХ дэх АН-ын бүлгийн дарга Т.Батцогт “Нийслэлд хэрэгжүүлэх томоохон ажлын явц ямар байна. Үр дүнг нь тодорхой хэлж өгөөч” гэв. Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа Баянгол дүүрэгт Гал унтраах анги байгуулна гээд газрыг нь шийдчихсэн. Үүнтэй холбоотой анхаарч ажиллаж байна уу” гэдгийг асууж хариулт авлаа.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19