Dark Light
Нийгэм | 2025-09-22

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДЭД 12 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бага насны хүүхэд хүчиндээд оргон зайлсан этгээдийг Киргиз улсаас баривчлан, 12 жилийн хорих ял оноосон байна. Тодруулбал: Хан-Уул дүүргийн дугаар хороонд 2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 13 настай хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн яллагдагч Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол улсын хилээр гарч эрэн сурвалжлагдаж байсан юм. Уг этгээдийг интерполын үндэсний товчооны улаан булант зар мэдээгээр зарлуулан Бүгд найрамдах Киргиз улсад баривчлуулан холбогдох ажиллагааг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэн Монгол улсад шилжүүлэн авчирсан юм. Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус этгээдэд 12 жилийн хорих ял оноосон байна. 
 
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэн иргэдэд хохирол учруулан гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран тогтмол зохион байгуулж байна. 
 
Иймд Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэн гадаад улс руу оргон зайлсан этгээдүүд өөрийн сайн дураар Монгол улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна. 

Эх сурвалж | ЦЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19