Архидан согтуурсан үедээ нэгнийхээ мөнгийг авах зорилгоор амь насыг нь хохироожээ. Тодруулбал: Энэ оны наймдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэгт нэр бүхий иргэд архидан согтуурч,нэгнийгээ зодоод байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад 40 настай Э нь хамт архидан согтуурсан иргэний мөнгийг авах зорилгоор толгойг нь голын ус руу дүрж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг зөрчил болон аливаа болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.