Dark Light
Нийгэм | 2025-09-22

ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 22:00 ЦАГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ар гэр, сайн дурын иргэд өнөөдрийн эрлийн үйл ажиллагаанд оролцлоо. Эрлийн ажиллагааг өнөөдөр  ''Сайхан мод'' гэдэг газраас баруун хойд зүгт 4-5 км радиуст явганаар самналт хийсэн бол  үдээс хойш албаны хүмүүсээр ахлуулсан 6 хүн 6 морьтой, Песлонк загварын Ногоон нүдэн дуран, дулаан мэдрэгч нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй алга болсон газраас зүүн  урд зүгт 3 км-т "Давааны нарийны бэл" гэдэг газраар  хад асга, ан амьтны үүр байж болох нүх зэргээр, Цагдаагийн алба хаагчид явганаар мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлж нийт 13 км газар явганаар болон морьтойгоор эрэл хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул эрлийг 22:00 цагт  зогсоов. 
Хээрийн штабт 3 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 3, 4 дүгээр бүлэг үдээс хойш эхний цэг буюу штаб дээр ажиллаж, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын албан хаагчид эрлийн ажиллагаанд оролцож байгаа иргэд болон ар гэрийн хүмүүст сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулан ажиллажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19