Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд өнгөрөгч амралтын өдөр буюу Намрын тэргүүн хөх бич сарын гурван хөх хар луу өдөр Баянзүрх хайрхнаа тахиж бэсрэг наадам зохион байгууллаа.
Баянзүрх хайрхны тахилга, Алтан намар өдөрлөгт намын 43 үүрийн 300 гаруй гишүүд дэмжигчид цугларч бэсрэг наадам, гүйлтийн тэмцээнээр хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.
Бэсрэг наадамд аймаг сумын цолтой хүчит 32 бөх зодоглож шөвгийн дөрөвт аймгийн арслан С.Галданцогт, аймгийн арслан П.Жаргалсайхан нар шалгарч аймгийн начин Баяржавхлан түрүүлж сумын заан М.Мандахбаяр үзүүрлэлээ.
Гүйлтийн эрэгтэй төрөлд
1-р байр Б.Олзгэрэл \27-р үүр\
2-р байр Э.Батзаяа \3-р үүр\
3-р байр О.Хосбаяр \21-р үүр\
Гүйлтийн эмэгтэй төрөлд
1-р байр Л.Дуламсүрэн \37-р үүр\
2-р байр М.Цэрэндулам \24-р үүр\
3-р байр Б.Даваасүрэн \28-р үүр\ нар тус тус байр эзэллээ.
Баянзүрх хайрхны тахилга, Алтан намар өдөрлөгт Нийслэлийн Ардчилсан намын дарга НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн С.Үнэн, Э.Өлзийбаяр, ДНХ-ны гишүүн Ё.Баярцогт нар дэмжин оролцож намын гишүүд дэмжигч нартаа мэндчилгээ дэвшүүллээ.
