Dark Light
Нийгэм | 2025-09-23

ЭРЛИЙН АЖИЛЛАГААНД “МОГОЙН НҮДЭН ДУРАН” АШИГЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа өчигдөр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, шөнөдөө дулаан мэдрэгчтэй дроноор хайх ажиллагаагаар үргэлжилсэн.
Өнөө өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлээд байна. Эрэн хайх ажиллагаанд эрэлч ноход, дулаан мэдрэгчтэй дрон ашиглахаас гадна нурангинаас эрэн хайх ажиллагаанд ашигладаг “могойн нүдэн дуран” гэх төхөөрөмжийг ашиглаж, амьтны нүх, хад асганы зай завсар, модны хонгил зэргийг шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ар гэр, сайн дурын иргэд оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19