Эрүүл мэндийн Ж.Чинбүрэн Эрт илрүүлгийн үзлэгийн талаар тайлбар өглөө.
Эрт илрүүлэг маш чухал. Хэдий өвчтэй улсуудаа бид эмчилж байгаа ч гэсэн хажуугаар нь өвчнийг эрт үед нь оношлоод, эмчлэх нь өөрөө нэгдүгээрт, хүн бүрэн эдгэрнэ. Хоёрдугаарт, санхүүгийн зардал бага гарна. Дарамт багатай. Тэр хүн хөдөлмөрийн чадвараа алдахгүй. Тийм учраас өмнөх үеүдэд хийгдэж байсан эрт илрүүлгийн тогтолцоог илүү оновчтой, үрэлгэн биш, өгөөжтэй, оновчтой тогтолцоо хийхээр бид программаа шинэчилж байгаа юм. Эрт илрүүлгийн программ шинэчлэгдээд, аравдугаар сарын дундаас гэхэд шинэ хөтөлбөрөөр дахиад хэрэгжүүлж эхэлнэ. Нэг ёсондоо ходоодны хорт хавдрыг үзэхийн тулд таны цусны дэлгэрэнгүй шинжилгээг үзэх ямар ч шаардлагагүй. Ганцхан дурангаар ходоодоо дурандана. Хажуугаар нь нэмэлтээр бид улаан хоолойн хавдар байгаа эсэхийг үзнэ. Тиймээс шаардлагагүй баахан шинжилгээ хийж, төсвийн мөнгө уйлдаггүй гэдэгчлэн хамаагүй мөнгөө үрэлгэн өгдөг биш, оновчтой байлгах нь чухал. Жишээ нь, элэгний хорт хавдар оношлоход баахан биохими, цусны дэлгэрэнгүй, шээсний шинжилгээгээр яах юм бэ. Танд В, С вирус байна уу гэж үзээд, байвал ЭХО үзээд, ЭХО-д өөрчлөлттэй гарвал жинхэнэ эмнэлгийн журмаараа компьютер, MRI хийлгээд, хавдрыг ялган оношилно. Ингээд л боллоо. Тийм их мөнгө гарахгүй.