Dark Light
Нийгэм | 2025-09-23

Б.АМАРСАЙХАНЫГ ӨЧИГДӨР ТАЙЛАНДААС БАРИВЧИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
“Говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг өчигдөр Монголд авчирчээ.
Одоогоор түүнийг саатуулсан байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас баривчлах, таслан сэргийлэх саналаа прокурорын байгууллагад гаргаад байна. Хэргийг сануулбал, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна 2025 оны долдугаар сарын 19-ний шөнө Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар нь хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзэн  яллагдагчаар татсан. 
Улмаар Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин энэ сарын 17-ны өдөр дуулиант хэргүүдийн шүүх хурлын үеэр Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг сулласан байдаг. Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг удахгүй дахин Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэнэ. 
Харин хэрэг гарснаас хойш гадаад руу зугтаад байсан Б.Амарсайханыг өчигдөр Тайландаас баривчилжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19