Dark Light
Нийгэм | 2025-09-23

МАРГААШ БАГШ НАР ЖАГСАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар үе шаттай тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд байгаа тухай тус холбооны дарга З.Цогтгэрэл мэдээллээ. 

Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл: "Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар жагсаал цуглаан хийхээр болсон.  Есдүгээр сарын 24-ны өдөр хийх жагсаал цуглаанд Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны мянга мянган гишүүд оролцохоор одоог хүртэл мэдэгдлүүдийг ирүүлсээр байна. Жагсаал цуглаан улсын хэмжээнд болох учраас бүх аймаг, сумд идэвхтэй оролцож үйл ажиллагаа илэрхийлэхээр албан ёсны шаардлагуудаа ирүүлсэн. Мөн нийслэл Улаанбаатар хотод маргааш 5000-10,000 хүн жагсахаар урьдчилсан тоо мэдээлэл гараад байна. Үүнтэй холбоотойгоор бид хууль хүчний байгууллага болон харьяалагдах дүүргүүдэд мэдэгдсэн. Маргаашийн жагсаал цуглаанд оролцож буй нийт оролцогчдоос УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.  УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг гарч ирж албан ёсоор шаардлага хүлээн авахыг хүсэж байна. Мөн есдүгээр сарын 28-нд ажил хаялт хийнэ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр яваад байгаа. Энэ бол Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой огтоосоо хамааралгүй гэдгийг энэхүү мэдэгдлээрээ хүргэж байна. Жагсаал цуглаанд оролцож буй хүмүүс тайван жагсаал цуглаан хийж байгаа учраас бусдын нэр төрд халдах, замбараагүй байдал үүсгэхгүй байхыг нийт жагсагчдадаа уриалж байна. Бид бүхний тэмцэл хөдөлгөөн, жагсаад цуглаан нааштайгаар шийдэгдэхгүй бол дараа дараагийнхаа хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тэмцэл хөдөлгөөнийг үргэлжүүлэх болно" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19