2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвд угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 81 тохиолдол, нас барсан 3 тохиолдол мэдээлэгдсэн байна.
Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд нийт 31 өрхийн 81 иргэн угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 2 өрхийн 3 иргэн нас барсан байна.
Иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийл бороотой өдрүүдэд яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.

|
Эх сурвалж
| НЭМҮТ
|
АДМИН








Нийгэм








