БИЛГИЙН ТООЛЛЫН 3 2025.09.24 ЛХАГВА ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААН БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Наран ургах, шингэх: 06:42-18:47
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Гал
Аргын тооллын есдүгээр сарын 24, Буд гараг. Билгийн тооллын 3, Тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 06:42 цагт мандан, 18:57 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.