2025 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр таны үзэл санааг өөрчилж шинэчлэх үйл явдал болж магадгүй. Бизнес эрхэлдэг хүмүүс шинэ эсвэл гадаадын түншүүдээс хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна. Өвөрмөц саналуудад онцгой анхаар. Шинэ санаа амжилт авчирч, таны амьдралыг сайн тал руу нь эргүүлнэ. Олны анхааралд өртөх гэж хүсэх хэрэггүй.
Үхэр: Өнөөдөр зугаа цэнгэл хөөх хэрэггүй. Намуун тайван орчин таны амралт болж эрч хүч сэлбэнэ. Та шинэ салбарт багагүй хүч, цагаа зарцуулах шаардлагатай болж магадгүй. Энэ өдөр худалдаж авсан эд зүйлс тийм ч оновчтой бус байж мэднэ. Бусадтай зөвлөж, мэдээлэл солилцохгүй авсан эд зүйлс чанар муутай байх бололтой.
Ихэр: Хайр дурлалын харилцаанаас болж ажил хэрэг, төсөл төлөвлөгөө цалгардаж болзошгүй. Хувийн үнэт зүйлсээ золиослох шаардлага тулгарна. Хамт олондоо итгэж найд. Таны уужим ухаан зөв бодлоос гарах үр дагавар хамаарна. Хэт их бодох юм бол нойргүй шөнө, сэтгэлийн шарх ирнэ гэдгийг бүү март. Зарим үед зүрх сэтгэлээ тархи оюунаараа захирах хүчтэй бай.
Мэлхий: Нийгмийн амьдралд тийм ч их идэвхтэй байх хэрэггүй байх. Бусадтай таагүй маргаан тэмцэл үүсэх магадлалтай. Тохиолдлын танилаас зайлсхий. Хөнгөн сээтэгнэл ч таагүй үр дагаварт хүргэж болзошгүй. Болгоомжтой байх нь бүх зүйл дээр шаардагдана.
Арслан: Шинэ санаа сэдэн, өөрчлөлтийг эрэлхийлэгч зан чанартай хүмүүс хачин жигтэй алхам хийнэ. Өөрийн болгож судлаагүй шинэ санаануудаас болгоомжил. Хийх гэж байгаа зүйлсээ сайн тунгааж бод. Бусад хүмүүстэй шударга шулуун харьцах нь зүйтэй. Гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй өдөр байна.
Охин: Янз бүрийн шалтгаанаар хүнтэй хэрүүл маргаан хийх магадлалтай. Биеийн болон сэтгэл зүйн хэт ачаалал танд хэрэггүй. Ужиг асуудлаар ээлжит маргаан гарч болзошгүй. Бүх зүйлд хяналтаа тогтоох гэж улайрах хэрэггүй. Боломжийн ашиг олох төлөвлөгөөгөө бүгдийг бусдад бүү дэлгэ.
Жинлүүр: Өнөөдөр төрийн албан хаагч эсвэл дарга удирдлагатайгаа зөрчилдөх магадлалтай. Санхүүгийн зарлага гарч магадгүй байна. Гэр бүл болон үр хүүхдийн хэрэгцээ шаардлагаас болж мөнгө их зарцуулж болзошгүй. Өмнөх ажлаа дуусгахыг хичээ. Цаг алдвал хүндрэлтэй асуудал гарч магадгүй. Урьдчилан зохион байгуулалтгүй, эмх замбараагүй ажилладаг хүмүүсийн дархлаа болон эрч хүч буурах магадлалтай.
Хилэнц: Их хэмжээний мэдээлэлд задаргаа хийх болон эрдэм ном эзэмших, суралцахад сайн өдөр. Томоохон наймаа хийж, бичиг баримтад гарын үсэг зурах магадлалтай. Хамаг хүч чадлаа ямар нэгэн чухал ажилд зориулах бололтой. Хэчнээн ядарсан ч зүтгэснийхээ үр өгөөжийг та хүртэх болно.
Нум: Өнөөдөр ихэнх хүмүүс хичээнгүй эрч хүчтэй байна. Та найз нөхдийнхөө тус дэмийг авах хэрэгтэй. Настай хүмүүс өвдөж болзошгүй. Хянамгай байгаарай. Дотнын хүмүүстээ чухал асуудлаа шийдэхэд туслах хэрэгтэй. Холын аялал болон гадаад оронд явах хүмүүс бичиг баримтаа сайн бүрдүүл.
Матар: Гадна байдалд хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Өнгө мөнгө хөөж бүдүүлэг хүйтэн байдал гаргах бололтой. Бусдад уян зөөлөн зүрхтэй өрөвч зан чанартай гэдгээ харуул. Таны эрүүл мэнд сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. Мэдрэлийн системээ хайрла. Энэ үед хамгийн хэцүү нөхцөл бол сэтгэл санаа тань байнга хувирч байхад оршино.
Хумх: Од эрхэс таны далд ухамсар, байгалийн зөн совинг дэмжих өдөр. Энэ өдөр таны оюун санаа орчлонгийн цэвэр ариун байдалд санаа зовно. Магадгүй гэнэтийн үйл явдал үүнд гол түлхэц үзүүлнэ. Цаашдын хувь заяагаа сайжруулахыг хүсэж, хүнд хэрэгтэй ямар нэг сайн сайхан зүйл бүтээхийг хүснэ. Танд олон нийтийн дунд өрнөж буй чухал үйл явдал их сэтгэгдэл төрүүлэх бололтой.
Загас: Зарим хүмүүсийн хэт бардамналаас болж гэр бүлд бухимдал үүснэ. Эрүүл ухаанаар асуудлын шийдлийг олох хэрэгтэй болно. Байдлыг бүү хүндрүүл. Үл хөдлөх хөрөнгө болон газар худалдаж авах, өмчийн асуудлын шийдэх, аж ахуйн хэрэгцээт засвар хийх зэрэгт тааламжтай байна.