Dark Light
Нийгэм | 2025-09-24

СҮХБААТАР АЙМАГ СҮҮНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сүхбаатар аймгийн хүүхдүүдийг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангаж, эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих зорилготой уг үйлдвэрийн барилгыг өнгөрсөн жил барьж ашиглалтад оруулжээ.
Сүүний үйлдвэрийг НҮБ-ын ХХАА-н байгууллагаас 100 гаруй сая төгрөгийн зориулалтын төхөөрөмжөөр дэмжиж, мэргэжилтэн нь угсарч хүлээлгэн өглөө. Харин орон нутгийн зүгээс Сүүний үйлдвэрийг 160 сая төгрөгөөр дэмжиж буй аж. Одоогоор уг үйлдвэрт хэд хэдэн төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, хүүхдүүдэд ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэгтэйг аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт танилцуулан саналыг нь авч байна.
Цаашдаа ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаггүй 6-9-р ангийн хүүхдүүдэд уг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх аж.
Ташрамд дурдахад “Нэг хүүхдэд нэг аяга сүү” хөтөлбөрийг Сүхбаатар аймаг бодлогоор хэрэгжүүлэх бөгөөд дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн гол суурь нь уг үйлдвэр байх болно гэдгийг албаныхан онцоллоо.
Үйлдвэрийн үйл ажиллагааг тасралтгүй байлгах зорилгоор Сүхбаатар аймагт эрчимжсэн сүүний аж ахуй эрхэлж буй 9 хоршоог нэгтгэн Дундын хоршоо байгуулан ажиллаж байгаа бөгөөд эдгээр хоршоодын 100 гаруй гишүүн сүүгээ өдөр бүр нийлүүлж хамтран ажиллах боломж нээгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр туршилтын бүтээгдэхүүн хийж байгаа бөгөөд удахгүй тогтмол нэрийн бүтээгдэхүүн хийж, хаяг шошго, стандартын саваар баяжигдан хүүхдүүдэд очих юм.

Эх сурвалж | Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19