Dark Light
Нийгэм | 2025-09-24

Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГТ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар болон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа. Засгийн газар 100 хоногт : 

  1. 2.7 тэрбум ам доллар болж дундраад байсан валютын нөөцийг 5.7 тэрбум ам доллар болгож 2 дахин нэмэгдүүллээ.
  2. 2.6% болж саараад байсан эдийн засгийн өсөлт-ийг 5.6% болгож өсгөлөө.
  3. Төсвийн зардлыг 2.2 их наядаар бууруулж их хэмнэлт хийлээ.
  4. Дарга нарын тоог цөөлж 261 тэрбум, -тэвчиж болох зардлуудыг танаснаар 370 тэрбум, -үр ашиггүй зарим төсөл хөтөлбөрүүдийг таслан зогсоож 617 тэрбум төгрөгийн төсөв хэмнэлээ.
  5. Төрийн өмчийн компаниудад засаглалын шинэчлэл-ийг эхлүүллээ. Тухайлбал ганц Эрдэнэс тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож үр ашиггүй зардлыг танаснаар үр ашиг нь 3 дахин сайжирч, нүүрсний экспорт 1.6 дахин нэмэгдлээ.
  6. Экспортын хэмжээ 3.8 тэрбум ам доллароор нэмэгдлээ. Оны эхний хагаст 5.4 тэрбум ам доллар байсан экспорт 9.2 тэрбум ам доллар болж сэргэлээ.
  7. Данхар бус чадварлаг, ард түмэндээ үйлчилдэг төр байхад төрийн албаны шинэчлэлийг чиглүүлж яамдын даргын тоог 168-аар, агентлагын удирдлагын тоог 54-өөр, газар хэлтсүүдийн тоог 81-ээр цөөлж давхардал чирэгдлийг багасгалаа.
  8. 7-р сард 541 тэрбумын алдагдалтай байсан төсөв 8-р сард 52 тэрбум төгрөгийн ашигтай гарав.
  9. Үндэсний баялгийн санг арвитгаж, баялгийн амтыг ард түмэндээ авчрах хэлцлүүдийг эхлүүллээ.
  10. Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40% болголоо.
  11. Хар тамхитай тэмцэх алба байгууллаа.
  12. Авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулж ажлыг нь эрчимжүүллээ.
  13. Е баримтыг цаасаар бус цахимаар бүртгэдэг цахим шинэчлэл нэвтрүүлж байна.
  14. Иргэдийнхээ саналыг засгийн шийдэл болгох d-government.mn цахим талбарыг бий болголоо.
  15. НӨАТ-ын буцаан олголт-ыг 5% болгосноор 4 ам бүлтэй айл гэхэд жилд дунджаар 2 сая гаруй төгрөгийн буцаан олголт авах боломж бүрдлээ.
  16. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлсэн хүний хөгжилд чиглэсэн ард түмний төсөв боловсрууллаа. Ирэх 5 жилд шинэ итгэл-эрс шинэтгэл-ийг амжилттай хэрэгжүүлснээр монголоо агуутгах төлөвлөгөө бодит болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19