Dark Light
Нийгэм | 2025-09-24

БАГШ НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХИЙГ ШААРДАН ЖАГСАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын салбарын багш ажилтнуудын цалин, хөлсийг нэмэгдүүлэх тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. 
Багш, судлаач, ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг шударгаар тогтоох, боловсролын салбарын санхүүжилт, цалингийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх, хүүхэд, залуу үеийнхэнд чанартай боловсрол олгох нөхцөлийг хангахын тулд багшийн үндсэн цалинг гурван сая 500 мянган төгрөг хүргэхийг шаардаж байгаа юм. Энэхүү шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж, хуульд заасан зохих түвшинд хүргэхийг шаардаж байгаа юм. Одоогийн байдлаар арван мянга гаруй багш, ажилчид оролцоно гэсэн мэдээлэл байна. Монголын боловсролын салбарт ажиллагсад нийгмийн шударга ёсыг эрхэмлэн тэмцлийн тайван аргыг хэрэглэн зохион байгуулж байна.  
113-р цэцэрлэгийн багш: Багшийн цалин гар дээрээ авдаг нь нэг сая гаран байгаа. Хөдөлмөрийн үнэлэмждээ цалин нь хүрэхгүй байгаа. Ер нь амьдралд хүрэлцэхгүй байгаа. Цалингаас болж олон багш, ажилчид ажлаасаа гарч байна. Тэр дундаа залуу багш нар илүү ажлаасаа гарч байна. Багш нар амралтаараа бусад улс руу явж ажил хийдэг. Зуны улиралд амарч чадахгүй бүгд ажиллаж байгаа. Үндсэн цалинг гурван сая 500 мянга болгох нь хамгийн боломжтой хувилбар. Үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвлөлдөөд ийм шийдвэр гаргасан. 
Багш нарын төлөөлөл: Би 30 жил тасралтгүй бага ангийн багш хийж байна. Тийм болохоор удаан ажилласны нэмэгдэл, зэргийн нэмэгдэл, анги даалт, индексийн 15 хувь гээд татвараа төлөөд, гар дээрээ нэг сая 900 мянга орчим цалин авдаг. Багш нарын дундаж цалин өндөр байдаг нь хамгийн өндөр индекстэй багш сард 40 хувийн урамшуулалтай байдаг. Энэ урамшууллыг улиралд нэг өгдөг. Тэгэхээр гурван сарын 40 хувь нь 120 хувь болоод зарим нэмэгдлүүд нийлээд гурван сая орчим болсныг буруу ойлгоод байдаг. Яг үнэндээ залуу багш нар нэг сая гаруй төгрөгийн цалинтай л байгаа. Шинэ багш болон удаан ажилласан багшийн үндсэн цалин ялгаатай байдаг байсан бол одоо бүх багшийн үндсэн цалин ижил. Бага ангийн багшийн ачаалал маш их байдаг. Туслах багштай болмоор байвч өнөөдөр багшлах багш олдохгүй байна шүү дээ. 
Багш нарын төлөөлөл : Бүх багш ижилхэн үндсэн цалин нь нэг сая 400 мянга байгаа. Үүн дээр нэмэгдлүүд нэмэгдээд нэг сая 600 мянга орчим болдог, мэдээж үүнээсээ татвар шимтгэлээ өгнө. Манай сургууль гэлтгүй улс орон даяараа багшийн хомсдолд орсон. Гол шалтгаан нь цалин. Удаан ажилласан хэд нь нэмэгдэл аваад тэсээд байгаа болохоос залуу багш нар цалингаа хараад мохож байна. 
Багш нарын төлөөлөл : Цалин нэмэгдсэнээр сурагчдын сурлагын чанар нэмэгдэж, багшийн сургуульд сайн элсэгч, төгсөгч бий болно. Энэ бүхний суурь цалин болоод байна.  Багш 19 цаг заах ёстой байтал багшийн дутагдлаас болоод долоо хоногт 30 цаг зааж байгаа багш нар байна. Гадаад хэлний багш нар их хомсдолтой байгаа. 
Б.ОРГИЛМАА 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19