Dark Light
Нийгэм | 2025-09-24

“ЦӨӨРӨМ ҮҮСГЭЖ, ЗАГАС ҮРЖҮҮЛНЭ” ГЭХ НЭРИЙДЛЭЭР АЛТ ОЛБОРЛОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тагнуулын Ерөнхий газар, ХЗДХЯ, АҮЭБЯ зэрэг холбогдох байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг байгуулан, шалгалтыг өргөн хэмжээнд зохион байгуулж, хууль бусаар алт олборлох үйл ажиллагаатай тэмцэх шийдвэрийг гаргалаа. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: 
Сүүлийн үед цахим орчинд болон иргэдээс маш их гомдол ирж, төвийн бүсийн Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хууль бусаар алт олборлож байгаа асуудал шуугиан дэгдээж байна.
Энэ асуудлын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ажлын хэсэг байгуулж, 3 хэмжээнд аймгийн 89 объектыг газар дээр нь шалгалт хийлээ. 
2014 онд УИХ-аас баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу барилгын зориулалттай хайрга, дайрга, чулуу зэрэг бүтээгдэхүүнд олгох эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн. 
Өнөөдрийн байдлаар 64,800 га талбайд 480 гаруй тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлагууд олгосон бөгөөд үүнээс олон зөрчил илэрчээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу лиценз олгохдоо салбар яамнаас зөвшөөрөл авдаггүй бөгөөд энэ нь стратегийн ач холбогдолтой алт, зэс, жонш, шохойн чулууны зөвшөөрөл олгоход ч хэрэглэгдэж байна. Үүнээс гадна бичил уурхайн зөвшөөрөл авч хууль бусаар алт олборлох явдал түгээмэл гарчээ.
Тэр битгий хэл холбогдох яамнаас “цөөрөм үүсгэж, загас үржүүлнэ” гэх нэрийдлээр зөвшөөрөл авч голын эрэгт алт олборлож байгаа зөрчил илэрсэн. 
Иргэдийн мэдээллээр, ажлын хэсэг зөвшөөрлийг хаадаг ч цагдаагийн байгууллагатай хуйвалдаж дахин нээдэг тохиолдол бүртгэгдэж байгаа.
Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад миний бие бичиг хүргүүлж, Тагнуулын Ерөнхий газар, ХЗДХЯ, АҮЭБЯ зэрэг холбогдох байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг байгуулан, шалгалтыг өргөн хэмжээнд зохион байгуулж, хууль бусаар алт олборлох үйл ажиллагаатай тэмцэх шийдвэрийг гаргалаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19