Dark Light
Нийгэм | 2025-09-24

НАМРЫН УЛИРАЛД ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МБШИС-ийн харьяа Гандан Манба эмнэлгийн уламжлалт анагаах ухааны их эмч, маарамба А.Дамбаренчин намрын улиралд өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөлөө. 
 
А.Дамбаренчин: Намрын сэрүүн улиралд хүний бие махбод улирлын шинж чанарт зохицож, дотоод шингэн, халуун хүйтний тэнцвэрт байдал нь өөрчлөгддөг. Энэ үед хүмүүс тослог, шим тэжээл ихтэй, халуун чанарын хоол хүнс хэрэглэж эхэлдэг нь бие махбодод онцгой нөлөө үзүүлдэг.
Уламжлалт анагаах ухаанд элэг, цөс нь биеийн халуун, дулаан эрчим, үрэвслийг тэнцвэржүүлэн хадгалдаг чухал эрхтэн гэж үздэг. Харин өөх тостой, хурц халуун чанартай хоол хүнс, архи, айраг зэрэг исгэлэн, халуун чанарын зүйлс хэтрүүлэн хэрэглэвэл эдгээр эрхтэнд ачаалал өгч, улмаар тэнцвэр алдагдан өвчлөл үүсэх суурь болдог.
Намар цагт "Зун хурсан шар, намар цагт тослог бүлээнээр хөдөлнө" хэмээх уламжлалт анагаах ухааны зүйрлэл бий. Энэ нь намрын улиралд биеийн дотоод дулаан эрч хүч идэвхжиж, өөх тосны боловсруулалт нэмэгддэг гэсэн утгатай. 
 
Гэвч энэ үеийн хооллолтыг хэтрүүлбэл:
  • Элэг, цөсний үйл ажиллагаа алдагдах
  • Үе мөч өвдөх
  • Толгой өвдөх, даралт ихсэх
  • Мэдрэлийн тогтолцооны тэнцвэрт байдал алдагдах зэрэг олон өвчний үндэс болдог.
Иймд намрын улиралд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
  1. Доороосоо даарахгүй байх – Хүйтэн газар суух, хөл нүцгэн явах, хөл дааруулах зэргийг зайлсхийж, биеийн дулааныг хамгаалах
  2. Өөх тос, халуун чанартай хүнсийг хэтрүүлэхгүй хэрэглэх – Хэт тослог, хурц хоол, архи айраг зэргээс зайлсхийж, тохируулан хэрэглэж сурах
  3. Шим тэжээлтэй боловч зөөлөн чанартай, зохистой хооллолт баримтлах
  4. Биеийн хөдөлгөөн, дасгал хийх – Цусны эргэлт, дотоод эрхтний үйл ажиллагааг дэмжих
Эдгээр зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэгжүүлж чадвал намрын улиралд тулгардаг элэг цөс, үе мөч, толгой, даралтын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19