БИЛГИЙН ТООЛЛЫН 4 2025.09.25 ПҮРЭВ ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Наран ургах, шингэх: 06:43-18:45
Барилдлага:
Шүтэн барилдлага:
Суудал: Шороо
Аргын тооллын есдүгээр сарын 25, Бархасбадь гараг. Билгийн тооллын 4, Салхины эх одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:43 цагт мандан, 18:45 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хэншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.