Цагдаагийн байгууллагаас энэ оны 09 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр Хэрээн гол, Хавчиргана, Улаан хясаа гэх газар хяналт шалгалт зохион байгуулан ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг илрүүлэн мэргэжлийн байгууллагаар байгаль экологид учирсан хохирлыг тооцуулахаар шинжээч томилон ууланд нууж байршуулсан хүнд даацын 16 техник хэрэгслийн эзэн холбогдогчийг тогтоон уулнаас татан буулгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Иргэн та хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэх боломжтой.
Эх сурвалж
| Экологийн цагдаагийн алба
|