Dark Light
Нийгэм | 2025-09-24

ОХИН: САЙХАН САНАЛУУДААС БҮҮ ТАТГАЛЗ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны амьдралд чухал нөлөө үзүүлэх хувь заяаны дуудлага хаана байгааг од эрхэс өвөрмөц зөн совингоор сануулж байна. Гэхдээ таны дотоод мэдрэмж хурц байвал өдөр тутмын ажил хэргээ зохион байгуулахад хүндрэлтэй болно. Од эрхсийн тохиолыг алив жижиг үйл явдлаар ч дамжин илэрч буйг мэдрэх боломж гарна. Зарим шаардлагагүй, дэмий хоосон маргаан нь таны сэтгэл санааг тавгүйтүүлсэн ч өндөр ач холбогдол бүү өг.
 
Үхэр: Онцын шаардлагагүй ажилд хэтэрхий их цаг үрж байж магадгүй. Мөн дэмий зугаа цэнгэлд үнэт зүйлээ зориулж буй бол даруй зогсоохыг од эрхэс зөвлөж байна. Гэр орондоо ажлын ачааллыг ил гаргах хэрэггүй. Таны байр сууриас гэр бүлийн уур амьсгал хамаарна. Сэтгэл санаагаа тогтвортой байлга.
 
Ихэр: Таны гэр бүлд баяр баясгалан авчрах мэдээ хүлээж авна. Таны амьдралын хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдөж, итгэл найдвар, урам зоригоор дүүрэн байна. Хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэж магадгүй. Таны уйгагүй хичээл зүтгэл, тууштай байдлыг тань од эрхэс ивээх болно. Энэ өдөр таны хувьд хамгийн таатай байх болно.
 
Мэлхий: Чухал харилцаа хэрхэн нь цаашдын хувь заяанд илүү их нөлөөлөх болно. Танд хандсан сайхан эелдэг харилцаанд өгөөмөр хариу барь. Бусдыг шүүмжлэх эсвэл бялдуучлах занг бүү гарга. Өнөөдөр ихэнх зүйл санаснаар болохгүй. Гэсэн хэдий ажил төрлөө дуусгах зүтгэл чармайлттай бай. Холын зорилгын төлөө зарим жижиг зүйлийг золих ухаан танд хэрэгтэй.
 
Арслан: Энгийн зүйлд хэт анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Хэрэгцээтэй эд зүйл худалдан авахад өлзийтэй. Гэртээ тавилга авах бололтой. Шинэ төлөвлөгөө зохион ажлын түншүүдтэйгээ хэлэлцэхэд таатай. Шинэ мэдээлэл, соргог санаа олж авахад ихээхэн цаг зарцуулна.
 
Охин: Том төлөвлөгөө боловсруулж түүний ашиг орлогод найдаж болно. Гэхдээ энэ төлөвлөгөө нь тодорхой, бодитой байх хэрэгтэй. Зөвхөн ингэсэн тохиолдолд та найз нөхөд болон нөлөө бүхий хүмүүсээс туслалцаа үзүүлэхийг хүсэж болно. Бизнес аялалтай холбоотой санал ирэх магадлалтай. Сайхан саналуудаас бүү татгалз. Гэхдээ бодож үз.
 
Жинлүүр: Өнөөдөр олон нийтийн үйл ажиллагаанд очвол сонирхолтой янз бүрийн хүмүүстэй танилцаж, хэрэгтэй холбоо тогтооно. Найдваргүйд тооцож байсан ажлын санал дэмжлэг авч чадна. Гэхдээ та хэчнээн авьяаслаг нэгэн байсан ч уран бүтээлч болон оюунлаг чадварыг тань бусад хүмүүс зохих ёсоор үнэлэхгүй бололтой. Ажил төрөлдөө бодлогогүй алхам хийхээс болгоомжил.
 
Хилэнц: Хувийн амьдралд сөргөөр нөлөөлж буруу зам руу хөтлөх муу нөлөө их байна. Хорт зуршлаа таягдан хая. Нэр алдраа эрхэмлэдэг нөлөө бүхий хүн таныг удирдан чиглүүлж, хүсэл бодлоо захирахад тусална. Бусдын сайн туршлага, зөв үйлийг даган дуурайх ёс суртахууны өндөр мэдрэмж танд хэрэгтэй.
 
Нум: Энэ өдөр чухал ажлыг хийхдээ өөрийн шалгарсан итгэлтэй хүмүүстээ л итгэ. Өнөөдөр ямар ч эрх мэдэл албан тушаалтай бай хамаагүй хүндрэл бэрхшээлийг давахад энэ бүхэн төдий л тус болохгүй. Та эрч хүч муугүй байх тул хүсэл мөрөөдлөө биелүүлэх сайхан санаа олох байх. Үүнийгээ эргэн тойрныхондоо зөв үлгэрлэн харуул.
 
Матар: Өнөөдөр мөнгөө хэрхэн зарцуулах тал дээр зөн билгээ илүү сонс. Та өөрийнхөө үзэл бодолд нийцэхгүй зүйлд том хөрөнгө оруулалт хийвэл хохирол амсана. Хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхдээ бүх зүйл хууль ёсны гэдгийг баталгаажуулахыг од эрхэс танд зөвлөж байна. Таны ойр орчимд байгаа хэн нэгний хэт би гэсэн үзлээс болж маргаан, үл ойлголцол үүснэ.
 
Хумх: Ажил хэргийн төлөвлөгөөний өөрчлөлт багагүй зардал шаардана. Од эрхсийн нөлөөгөөр шургуу зан чанар давамгайлах тул зөвхөн ажил хэрэгтээ анхаарлаа хандуул. Өнөөдөр зорилгодоо хүрэх шургуу зүтгэл ямартай ч сайн үр дүнд хүрнэ гэдгийг та ойлгох болно. Мөн ямар зүйлийг илүү боловсронгуй болгох шаардлагатайг мэдэж авна.
 
Загас: Од эрхэс энэ өдөр сонирхолтой зөн мэдрэмжийг бэлэглэнэ. Сарын сүүл үеийг бага зэрэг эргэлзэл, тээнэгэлзэл дунд өнгөрүүлж болзошгүй. Хайр дурлалын харилцаанд өршөөл уучлал, гэмшил наманчлал үзүүлэхэд таатай үе байх болно. Түрхэн зуурын тохиолдлын хайр дурлалд ч худал хуурмаг аргыг бүү хэрэглээрэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19