Dark Light
Нийгэм | 2025-09-25

2 ХҮН УГААРТАЖ НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 38 хүн эмнэлгийн тусламж авч, 2 хүн амь насаа алдсан талаар НЭМҮТ-өөс мэдээллээ.
Хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байсан бөгөөд нийт бүртгэгдсэн хүмүүсийн 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй байсан талаарх статистикийг гаргасан байна. Насны хувьд 20–34 насныхан 21 хувь, 35–59 насныхан 26 хувь, 60 ба түүнээс дээш насныхан 22 хувийг эзэлжээ. Хордсон иргэдийн биеийн байдал 50 хувь нь хөнгөн, 32 хувь нь хүндэвтэр, 13 хувь нь хүнд, 5 хувь нь нас барсан тохиолдол байв. Хордлого бүртгэгдсэн газар нутгийн хувьд хамгийн олон тохиолдол Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргүүдэд гарсан байна. Мэргэжлийн байгууллагаас иргэдэд яндангаа тогтмол цэвэрлэх, зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах, агааржуулалтыг хангах, хүүхэд болон өндөр настнуудаа онцгой анхаарах, угаар мэдрэгчийг байнга ажиллуулахыг зөвлөж байна.
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19