Dark Light
Нийгэм | 2025-09-25

Ж.ЦЭДЭН: САЙД НАРЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛЭГТ ДОТРЫН ЭМЧ ХИЙДЭГ БАЙЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Налайх дүүргийн иргэн Ж.Цэдэн 93 настай. Түүний ганц хүү нь нас барж, харж хандах хүнгүй ганцаараа хэцүү нөхцөл байдалд байгаа талаар Налайх дүүрэгт оршин суух иргэн цахим орчинд мэдээлсэн. Бид мэдээллийн мөрөөр Ж.Цэдэнгийн талаар сурвалжлахаар зорилоо.
2025 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цагт эмээгийн байгаа газарт очихоос өмнө өөрийнх нь хашаа байшинг зорин очиж үзлээ. Эзгүй удсан гэмээр хашаа нь нурж унаж, энд тэндээс нь банзнууд нь алга болсоор хашаа гэх зүйл бараг үгүй болсон газарт нэг жижигхэн шавар байшин дүнхийнэ. Шавар нь энд тэндээсээ унаж, онгорхой цоорхой үүссэн нь хөгшин настай хүн дулаан алдаж, өвлийн улиралд байхад хэцүүхэн болжээ. Түүнийг ойрхон байх нэгэн эмэгтэй гэртээ аваачин асарч байгааг дуулаад хоосон, эзгүй хашаанаас асарч буй эмэгтэйнх рүү очлоо. Түүнийг Ц.Энхдолгор гэдэг. Хувиараа бизнес эрхлэгч. Ж.Цэдэнд туслахаар очсон нөхцөл байдлыг нь хараад гэртээ аваачихаар шийдсэн байна. 
Ингээд Ж.Цэдэн болон Ц.Энхдолгор нартай ярилцлаа.
-Та хэдэн настай вэ? 
-93 нас хүрч байна. 
-Хэр удаан ганцаараа байсан бэ? 
-Ганц хүү минь элэг нь өвддөг байсан юм. Хүнд зодуулаад бүх бие нь хөхөрсөн байсан. 7 хоногийн дараа нас барсан. Хүү минь 50 нас дөхөж байсан юм. Би удаан ганцаараа байсан. Одоо хүйтэн болохоор ганцаараа байж чадахгүй. Түлээ түлш, усаа авахаар хүнээс тусламж гуйх хэрэг гардаг. Хороонд асрамжийн газарт байх хүсэлтэй байгаагаа хэлсэн. 
-Танд ойр дотны хамаатан, төрөл төрөгсөд байгаа юу? 
-Ойр дотны хүн байхгүй ээ. 
-Та залуудаа ямар ажил хийдэг байсан бэ? 
-Сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт (Улсын хоёрдугаар төв эмнэлэг) дотрын эмч хийдэг байсан. 
-Цагаан сарын үеэр ахмадуудаа хүлээн авахад нь очиж байсан уу? 
-Залуу хүмүүс намайг танихгүй байх. Очиж байгаагүй. 
-Та тэтгэврээ авч чаддаг уу? 
-Би тэтгэврийн зээлтэй байсан юм. Аавын минь төрөл садны хүн миний зээлийг төлж өгсөн. Одоо тэтгэврээ авна. 
Ц.Энхдолгор:
-Таныг очиход эмээгийн байдал хэр байв? 
-Үнэхээр хэцүү байсан. Эмээгийн талаар нүүр ном (Facebook)-оос харсан юм. Дулаан хувцас өгье гэж бодож байтал маш хэцүү байдалд байдалд байгааг нь мэдээд гэрийг нь очиж үзэхээр болсон. Хүн яаж байдаг юм гэмээр хүйтэн байхаар нь эмээг танихгүй ч гэртээ аваад ирсэн. Надаас өөр хүн байсан ч ийм үйлдэл хийх байсан байх. Эмэгтэй хүн өөрийнхөө ээж шиг, эмээ шиг хүнийг хаяад явж чадахгүй. Миний хувьд ярилцлага өгнө гэж бодоогүй зүгээр тус болохыг хүссэн юм. 
-Та хорооны хүмүүстэй холбоо барьсан уу? 
-Хорооны ажилчид харж ханддаг юм байна лээ. Цахим орчинд хорооны ажилчдыг ажлаа хийхгүй байна гэсэн нь худал мэдээлэл байсан. Эмээг эмнэлэгт үзүүлж, шинжилгээ авсан. Асрамжийн газрыг нь шийдэж өгнө гэсэн. Тэр хүртэл эмээг гэртээ байлгах бодолтой байна. Налайх дүүргийн иргэд ч эмээд тусалдаг юм байна лээ. 
-Та өөр хүмүүст ингэж тусалж байв уу? 
-Би настай хүмүүст хайртай. Эмээ нартай их найзалдаг. Өөрийнхөө эмээг асарч чадаагүйдээ харамсаж явдаг юм. Тэгээд л настай хүмүүст чадахаараа туслахыг боддог юм. 
Б.ЭНХЗАЯА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19