Dark Light
Нийгэм | 2025-09-25

"БОРЦГОР ХОТОН" ШУВУУНЫ ХОШУУ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Экологийн цагдаагийн алба хаагчид энэ оны 08 дугаар сард Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Б гэгч нь Нэн ховор амьтны жагсаалтад орсон "Борцгор хотон" шувууны 2 ширхэг хошууг бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлжээ. 
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-д Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, ТЭЭВЭРЛЭСЭН, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Борцгор хотон” шувуу нь 11.790.000 төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг төлүүлнэ. 

Эх сурвалж | Экологийн цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19