Үндэсний дээд лигийн “Завхан Бродерс” баг болон “Бичил Глобус ББСБ” хамтын ажиллагаагаа шинэ шатанд эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Шинэ улиралд багийн эзнээр инфлюнсер Х.Санжсүрэн томилогдож, баг шинэ залуу тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатган, талбай дээрх хурд, хүч, сахилга бат, өрсөлдөх чадварыг эрс нэмэгдсэнийг мэдэгдэв.

Багийн шинэ эзэн Х.Санжсүрэн:
-Том тоглоомд зориг гарган орж ирлээ.Өөрийн зүгээс шинэлэг бүхнээ зориулах болно.
Шинэ хамтрал: Бичил Глобус болон Завхан Бродерсийн түншлэл нь ивээн тэтгэлгээс цааш, залуу тамирчдын шаталсан хөгжил, олон нийтэд спортыг ойртуулах сургалт, арга хэмжээ, фенүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл рүү явна гэдгийг мэдэгдэв.

Шинэ улирлын шинэ бүрэлдэхүүний онцлох тоглогчид (Roster Highlights)
- Э. Ирмүүн — Монголын сагсан бөмбөгийн ирээдүйг төлөөлөх авьяаслаг залуу тоглогч.
- Элбэгийн Тулга — Үндэсний дээд лигт тоглосон анхны улиралдаа All Star аар нэрлэгдсэн.
- Т. Мэндбаяр — Улирлын шилдэг хамгаалагч.
- Lydell Elmore — 207 см, 27 настай PF/C тоглогчоор бүрэлдэхүүнээ зузаатгасан бол
- McKenzie Moore — Дахин Завхан Бродерсын төлөө тоглоно.