Dark Light
Нийгэм | 2025-09-25

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХУРАЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах,  тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгох болон бүртгэлийн өөрчлөлт хийх зэрэг нийт 42 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар 2 компанийн хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах болон хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгүүдийг бүртгэхээр, 2 компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд, 1 компанийн дүрэм, хөрөнгө оруулалтын баримт бичиг болон нэгж эрхийн танилцуулгад өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Мөн 3 компанид үнэт цаасны зах зээлд оролцогчид дилерийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгохоор, 1 компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг, 2 компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр болон үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр тус тус бүртгэлээ.

Харин даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 компанид, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 компанид, 1 хадгаламж зээлийн хоршоонд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Мөн 2 компанийг нэгтгэхтэй холбогдох өөрчлөлтийг бүртгэж, тус хоёр компанийн нэгийг нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийг хүчингүй болгов. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 иргэнд, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид олгохоор, 1 компанийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн нэр бүхий 3 хуулийн этгээдийн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр боллоо.

Түүнчлэн зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй нэр бүхий 24 хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон нэр бүхий 6 хуулийн этгээдийн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл мөн 1 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор, 2 хадгаламж, зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр, 1 компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцохоор, 1 компанийн төлөгдөж дууссан өрийн бичгүүдийг үнэт цаасны бүртгэлээс хасахаар тус тус шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19