БИЛГИЙН ТООЛЛЫН 5 2025.09.26 БААСАН ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАР НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Эд, мал арвижна
Наран ургах, шингэх: 06:44-18:43
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Төмөр
Аргын тооллын есдүгээр сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 5, Хонгорцог одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 06:44 цагт мандан, 18:43 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.