Dark Light
Нийгэм | 2025-09-25

ИХЭР: АЛИВАА АЖИЛ ХЭРЭГТ АХИЦ ГАРАХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Янз бүрийн жижиг сажиг бэрхшээл таны эрч хүч, цаг завыг барна. Өнөөдөр зарим талаар хүлээсэн үр дүн гарахгүй бололтой. Олон үйл явдалд оролцолгүй, хөндлөнгөөс ажиглан дүгнэлт хий. Ажиллах эрч хүч муугүй байгаа тул та гол ажлаа амжуул. Элдэв будилаанд оролцох болон хүмүүсийн анхааралд өртсөн асуудалд оролцох нь дараа нь харамсахад хүргэж болзошгүй.
 
Үхэр: Аялал жуулчлалаар явах төлөвлөгөө зохионо. Мөн гэр орны ажлаа амжуулж чөлөөт цаг гарвал биеийн тамирын дасгал сургуулилт хий. Эрүүл мэндээ хамгаал. Сэтгэл зүйн хэт ачаалалтай ажилласан хүмүүс өнөөдөр сайн амар. Өнөөдөр үнэтэй юм худалдан авах, чухал харилцаа холбоо тогтооход таагүй.
 
Ихэр: Аливаа ажил хэрэгт ахиц гарах өдөр. Таагүй зүйлтэй тулгарсан ч бүү бууж өг. Өөрийн хүчээр даван туулж чадах ёстой. Өөрийгөө үнэлж бас бурханд залбирч, хүссэн хүслээ даатгаж сур. Энэ өдөр эргэн тойрондоо сайхан энергийн хуримтлуулж, эерэг хандлага түгээвэл зохилтой.
 
Мэлхий: Арилжаа худалдааны нэмэлт орлого авчрах ашигтай гэрээ хийх боломжтой байна. Та хүсэхгүй байсан ч зарим зүйл бага зэрэг эрсдэл гаргахад хүргэнэ. Туршлагатай хүмүүсийн үгийг сайн сонс. Сайн зөвлөгөө таныг биеэ зөв авч явахад тусална. Илүү идэвх зүтгэл нь амьдралын түвшингээ дээшлүүлэх таатай боломж олгоно. Од эрхсийн зарим нөлөөг зөв ашиглах нь чухал байна.
 
Арслан: Сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх нь таны нэр хүндийг өндөр болгоно. Ажил хэргийн үр дүнг тооцох өдөр. Таны зорилго тодорхой байвал амжилт олох магадлал их болно. Мөн сүүлийн үед ажлын ачааллаас болоод хэт их бухимдаж байгаагаа анзаар. Бусдад хэлсэн санаандгүй үг хожим ихээхэн хор уршиг тарьж мэднэ.
 
Охин: Эргэн тойрныхондоо бүрэн итгэ. Ингэснээр итгэлтэйгээр урагшлах болно. Мөн шинэ танилууд ашигтай мэдээлэл өгнө. Амьдралдаа амжилт олно. Зөвхөн ажил төрөл бодож өнгөрүүлсэн цаг хугацаандаа эргээд харамсахгүйн тулд одооноос анхаар. Танд амралт хэрэгтэй болжээ. Бие махбодоо юу хүсэж буйг төсөөлөх гээд үз. Ажил төрөлд цаг хугацаа хожимдох зэрэг маш нөхцөл байсан ч та амрах хэрэгтэй.
 
Жинлүүр: Таныг хүрээлж буй нөхцөл байдал дарамтад оруулж байгаа мэт санагдана. Эрүүл мэнддээ анхаар. Таны бие өвдөж магадгүй. Ажил дээрээ гаргасан амжилт санхүүгийн тодорхойгүй байдал өөрчлөгдөхөд сайнаар нөлөөлж. Идэвх санаачилгатай хүмүүс албан тушаал дэвших магадлал нэмэгдэнэ.
 
Хилэнц: Хувийн эрх ашгаа хойш тавьж чадах юм бол та ямар ч ажил хэргээс таашаал авч чаддаг. Таны эелдэг занг хөнгөмсөг зан мэт хүлээн авч мэднэ. Бусад хүмүүс таны илэн далангүй байдлыг хувийн зорилгодоо ашиглах магадлалтай. Ажил үүргээ ухамсарлах зан чанар таны хувийн жаргал хөөх хөнгөмсөг хүслийг тогтоон барина. Ойр дотнын найз нөхдийн хэрэгтэй тусламжид найдаж болно.
 
Нум: Таны амьдралын нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөнө. Тааруу зүйл мэдэрч байсан сэтгэл санаанд өөрчлөлт гарч, эргэлзээгээ давна. Та амьдралын тодорхой хугацааны шалгалт, сорилтыг даван гарах үе шатанд байна. Сэтгэл санааны байдлаас хамааран бүтээлч чанар нэмэгдэнэ. Та ажил хэргийн талаар хүсээгүй хариу авсан ч хүлээцтэй байгаарай.
 
Матар: Өнөөдөр санаа нийлэхгүй хүмүүстэй уулзсаны хэрэггүй. Албан ажилдаа шинэ зүйл санаачилбал од эрхсийн тааламжтай нөлөө амжилттай төгсгөхөд тус болно. Ажлын уур амьсгал сайн болох магадлалтай. Бичиг хэргийн ажлыг та тун болгоомжтой, сайтар нягтлан хөтлөх хэрэгтэй цаг үе.
 
Хумх: Сарын сүүлээр идэвх зүтгэлтэй ажилласны үр дүн гарна. Таны амьдралыг өөрчлөлт хүлээж байна. Хамт олонтойгоо бодсоноо хэрэгжүүлэхээр ажиллахаас гадна зарим үед амарч хөгжилд. Харин зан аашны хоёрдмол байдал эргэн тойрныхонтойгоо муудалцахад хүргэж мэднэ. Үл итгэлцэл, эргэлзээ тээнэгэлзээ нь байдлыг хүндрүүлж болзошгүйг анхаар.
 
Загас: Сэтгэл санааны хэт их дарамтаас зайлсхий. Ийм байдалд орохгүйн тулд өөрийн хүрээллийн хүмүүсийг зөв сонго. Ажил хэргийн талаар хэт их үр дүн хөөцөлдөх хэрэггүй. Зарим үед хүлээцтэй тайван байж сур. Амьдралаа эергээр харж чадвал хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олж авах боломжтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19