Dark Light
Нийгэм | 2025-09-25

ЦАГ АГААР ТОГТУУН, ӨДӨРТӨӨ ДУЛААН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 30-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
 
2025 оны есдүгээр сарын 25-ны 20:00 цагаас 2025 оны есдүгээр сарын 26-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. 
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хангайн нурууны өвөр бэлээр +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1...+3 градус, бусад хэсгээр +6...+8 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна. 
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00