Dark Light
Нийгэм | 2025-09-26

ТУУЛ ГОЛООС 2 ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд, хүн /эмэгтэй/ усанд живсэн гэх дуудлагыг өчигдөр /2025.09.25/ 19:00 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /эмэгтэй, хаяг, нас тодорхойгүй/ хясааны доод хэсэгт, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг ажиллан голын уснаас гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ "Туул" голын усанд хайрагдсан байдалтай буцалтгүй нэрвэгдэгч олдсон тухай дуудлагыг өчигдөр 17:10 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон, "Туул" голд эргээсээ 50 метрийн зайд, хайрагдсан байдалтай байсныг ажиллан голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00