Dark Light
Нийгэм | 2025-09-26

НАГОЯАГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хууль зүй, дотоод хэргийн яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган Япон Улсын Нагояагийн их сургуулийн төлөөлөгчдийг (2025.09.25) хүлээн авч уулзлаа.
Уулзалтад профессор, Азийн эрх зүйн солилцооны төвийн дарга Мураками Масако, Японы эрх зүйн төв (CJL)-ийн дарга профессор Мацүо Ёү, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Өлзийсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганхүрэл, Нагояагийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тодрол нар оролцлоо.
Талууд бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад албан бус боловсролын хөтөлбөрөөр дамжуулан эрх зүйн мэдлэг олгох төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Эх сурвалж | Хууль зүй, дотоод хэргийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19