Dark Light
Нийгэм | 2025-09-26

ХҮҮГИЙН ЦОГЦОС ОЛДСОН ГАЗАРТ ӨМНӨ НЬ МОРИОР БОЛОН ДРОНООР ХАЙГУУЛ ХИЙСЭН БАЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:57 цагт “Хөвсгөл аймгийн Тариалан сум Баянхошуу багийн нутаг дэвсгэрт 2 настай хүү сураггүй алга болсон. Хүүг эрэн хайх ажиллагаа ес хоногийн турш үргэлжилж 2025 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 15:30 цагийн орчимд хүүг нас барсан байдалтай олсон харамсалтай хэрэг бүртгэгдээд байна. Энэ талаар зарим эх сурвалжаас тодрууллаа. 
Эрлийн багт оролцсон Бадрах багийн иргэн:
Хүүг эрэн хайх ажиллагаа ес хоног үргэлжилж харамсалтай нь өчигдөр хүүгийн цогцсыг олсон талаар онцгой байдлынхан мэдээлж шууд олсон газар руу нь очсон. Биднийг очиход цагдаагийн хамгаалалт гарчихсан, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байсан. 
-Өмнө нь тэр хавиар эрлийн баг явсан уу?
-Морьтой иргэд самнасан. Мөн дроноор хайгуул хийсэн газар байна лээ. 
-Хэр их бартаа саадтай газар вэ. Ой модтой газар уу?
-Ойтой, ойрхон айлууд ч байсан. Ер нь байршил нь их эвгүй хадтай, нэг хоёр алхмын зай харагдахгүй бартаа саад ихтэй. Харагдах орчин хязгаарлагдмал орчны байдал явганаар туулахад хэцүү газар. 
-Цагдаа болон онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээлэлд зөрүү гараад байгаа. Яг хүүгийн анх алга болсон газраас хэр хол зай вэ?
-Хүүгийн цогцсыг олсны дараа цагдаа, онцгой нийлж нарийн хэмжилт хийсэн. Явганаар шулуун явахад 9 км. Машинтай тойруу замаар явахад 18 км орчим газар. 
-Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Хотоос цагдаа нар ирчихсэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа болохоор та бүхэн албан ёсны эх сурвалжуудаас мэдээлэл авсан нь зөв байх. 
Өчигдөр хүүгийн цогцос олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ “Энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүүхэд алга боллоо гэсэн мэдээлэл анх бүртгэгдсэн. Мэдээллийн хүрээнд төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд, иргэд олон нийтийн хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдрийг хүртэл ажилласан. Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчимд эрэн хайж байсан хоёр настай хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км орчим зайнаас олсон” гэсэн юм. 
Харин Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэхдээ “Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна. Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс явганаар шулуун явахад 9 км, автомашинаар явахад 18 км-ын зайтай газар” хэмээн мэдээлсэн. 
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. 
-Эрэлд нийт хэчнээн хүн оролцсон бэ?
-Анх эрэл эхэлсэн өдрөөс сайн дурынхан нэмэгдэж, төрийн цэргийн байгууллага, төрийн албаныхан, онцгой байдлын байгууллага, цагдаагийн байгууллага, сайн дурынхан, хүүгийн ар гэр гээд нийт 2100 хүн эрэлд оролцсон байна. Нийт ийм тоо байгаа боловч нэг өдөрт хамгийн ихдээ 300 хүн эрэлд гарсан гэсэн мэдээлэл байна. 
-Эрлийн багийнхан нийт хэчнээн км радиуст эрлийн ажиллагаа явуулсан бэ?
-10 км радиуст, хоёр уул самнан хайсан. 2100 хүн их мэт сонсогдож байгаа боловч өдөрт эрэлд оролцсон 300 хүн хүн хоорондын зай бариад эрэлд гарсан бие биеэ харахгүй хэмжээнд өгсүүр уруу, бартаа саад, хад асга ихтэй, өвөрмөц тогтоцтой газрууд олон байсан. 10 км радиус гэдэг маш их газар. Төсөөлөөд үзээрэй. Мөн 2100 хүн, 10 нохой, нэг нисдэг тэрэг эрэлд оролцсон.  
-Хүүгийн цогцос олдсон газраар өмнө нь эрлийн баг явсан уу?
-Морьтой эрлийнхэн явсан газар байна лээ. Мөн дроноор хайгуул хийсэн. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19