Dark Light
Нийгэм | 2025-09-26

ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт авто замын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК шалгарч, тавдугаар сарын 5-наас ажлаа эхлүүлсэн юм.

Тус ажлын явцын талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “Уг замын ажил тавдугаар сард эхэлсэн. Зорчих хэсгийн хоёр эгнээтэй, долоон метр өргөн асфальт бетон хучилттай зам тавьж байна. Хоёр талаараа явган хүний зам, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байна. Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр рүү тавьж байгаа болохоор хүнд даацын машин явахад зориулж суурийг цементээр бэхжүүлсэн. Үүний араас асфальт бетон хучилт хийнэ” гэдгийг онцолсон юм.

Гүйцэтгэгч компанийн хувьд ирэх сарын сүүлээр замын ажлыг бүрэн дуусгаж, зорчих хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд ажиллаж байна гэлээ. Уг зам ашиглалтад орсноор Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр болон Морингийн давааны хогийн цэг рүү зорчиж буй ачааны машинууд хатуу хучилттай замаар зорчино. Түүнчлэн шороон замаас үүдэлтэй тоосжилт, орчны бохирдол ч түүнийг дагаад буурна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19