Dark Light
Нийгэм | 2025-09-26

ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 18 ХҮН ТҮЛЭГДЭЖ, 19 ИРГЭН НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
НОБГ-аас галлагааны аюулгүй байдал, угаарын хийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар: 2025 он гарсаар нийслэлийн хэмжээнд 1942 удаагийн объектын гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Алба хаагчид 260 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, угаартаж болзошгүй 2800 иргэнийг аюулгүй газарт гаргаж амь насыг нь авран хамгаалсан байна. Гал түймрийн улмаас 18 хүн түлэгдсэн, 19 иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Гал түймрийн дуудлагын 60 хувь гаруй гэр хороололд гарсан. 
Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар: Нийслэлийн хэмжээнд нийт 2025 оны есдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд угаарын 49 дуудлага мэдээлэл ирсэн. Энэхүү 49 дуудлагад нийт 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн гэх тоон мэдээлэл байна. Угаарын дуудлагын дагуу нэгбүрчлэн шалгалт хийхэд:
49 дуудлагаас хоёр нь яндангаа хөөлөөгүй. Зуухны битүүмж алдагдсан-7, яндан зуухаа салгасан буюу яндангаа салгаж өрхөө бүтээсэн-35, зуух яндан гэмтсэн-3, яндангийн сойлт хаасан-2 гэсэн дүн мэдээлэл гарлаа.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19