Dark Light
Нийгэм | 2025-09-26

АРАВДУГААР САРЫН 01-НД БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
09 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхитай, сэрүүснэ.
 
Хур тунадас: 26-нд говийн бүс нутгаар, 27-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 03-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бороо, уулаараа нойтон цас орно. 
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 30, 31-н болон 10 дугаар сарын 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Хугацааны эхэн буюу 29-нийг хүртэл нийт нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 09 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
                 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 10 дугаар сарын 01-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.   
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30 болон 10 дугаар сарын 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 29-нийг хүртэл дулаахан шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, 30-наас бага зэрэг сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -1...+4 градус, өдөртөө +6....+11 градус дулаан байна.
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00