Dark Light
Нийгэм | 2025-09-26

ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 9 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Гучин тавын ам”, “Уралын ам”, “Нийлхийн ам”, “Нарийний ам” гэх газруудад хяналт шалгалт зохион байгууллаа.
 
Шалгалтын үеэр ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар газрын хэвлийд халдаж байсан үйлдлүүдийг илрүүлэн, холбогдох гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
 
Хэргийг бүрэн шалгах хүрээнд байгаль орчинд учирсан хохирлыг тогтоолгохоор мэргэжлийн шинжээч томилсон. Мөн ууланд нууж байршуулсан хүнд даацын техник хэрэгслийн эзэн, холбогдогчийг тогтоон, уулнаас татан буулгах ажлыг зохион байгуулж байна.
 
Иргэдийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд идэвхтэй оролцож, мэдээлэл өгч хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.
 
Та байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг 102 болон 7019-1070 дугаарын утсанд мэдэгдэх боломжтой.

Эх сурвалж | Экологийн цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19