2025 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Л.Атан-Очир, Э.Тэмүүлэн нарыг яллагдагчаар татсан.
Тэгвэл 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч, 2025 оны есдүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэх явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан оролцогч нарын тайлбар дүгнэлт зэргийг судалж үзээд, яллагдагч Ц.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилсан, цаашид түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж шүүхээс дүгнэн яллагдагч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс өөрчилж, мөн өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.