2025 оны есдүгээр сарын 26-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдээлснээр угаарын хийн хордлогын улмаас нийт 4 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Хохирогчдын 50 хувь нь эрэгтэй, 50 хувь нь эмэгтэй бөгөөд насны хувьд 75 хувь нь насанд хүрэгч, 25 хувь нь хүүхэд байна. Бүх тохиолдол хөнгөн хэлбэрийн хордлого байсан бөгөөд хүндэрсэн болон нас баралт бүртгэгдээгүй байна. Хордлого бүртгэгдсэн газар нь Сонгинохайрхан дүүрэг бөгөөд нэг өрхийн дөрвөн иргэн угаарын хийд өртсөн байна. Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг угаарын хийд өртөхөөс сэргийлж түлш бүрэн шатаж дуусаагүй үед яндан авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна.
Б.БИЛГҮҮН

Эх сурвалж
| НЭМҮТ
|