БИЛГИЙН ТООЛЛЫН 5 2025.09.27 БЯМБА ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ТАВАН ШАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Эд, мал арвижна
Наран ургах, шингэх: 06:46-18:41
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын есдүгээр сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 5, Онгоц одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 06:46 цагт мандан, 18:41 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.