2025 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Харилцааны чадвараа ашиглан санхүүгийн гэрээ хэлэлцээрийг гялалзтал байгуулж, ашигтай арилжаа наймаа хийж чадна. Бичиг баримтаа зөв бүрдүүлсэн эсэхийг сайн шалга. Урлагийн салбарын хүмүүст тааламжтай үйл явдал болно. Өнөөдөр гэр бүлдээ юу үнэт зүйл болохыг олж харна.
Үхэр: Амьсгалын дасгал хийж, оюун санаагаа төвлөрүүл. Биеэ чийрэгжүүлэх сургалтад хамрагд. Эрүүл мэнддээ анхаарч, цагийг гэр бүлтэйгээ хамт тайван орчинд өнгөрүүл. Гэр бүлийн харилцаанд бараг бүх зүйл сайн болох төлөвтэй байна. Мөн энэ өдөр та найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг сайхан өнгөрүүлж болно.
Ихэр: Гэр бүлийн гишүүдийн харьцаа таны хүйтэн хөндий хандлагаас болж таагүй байж болно. Эцэг эхчүүд үр хүүхдээ ойлгож, тэдэнд туслах ёстой цаг үе. Тэдний учрыг нь олж чадахгүй зүйлийн цаад шалтгааныг олоход туслах хэрэгтэй байна. Мөн ирээдүйнхээ талаар бодсон төлөвлөгөөгөө хоорондоо илэн далангүй ярилцаарай.
Мэлхий: Гэнэтийн зарлагаас болж нэмэлт орлого хэрэгтэй бололтой. Өнөөдөр та илүү сэжигч нэгэн байх болно. Мөрөөдөлдөө хэт автсан бол бодит амьдрал дээр гарах цаг болжээ. Өөрийн нөхцөл байдлыг зөв үнэл. Дархлааны системийн сулралаас болж эрүүл мэнд муудах магадлалтай.
Арслан: Төрөл төрөгсөд болон гэр бүлээрээ арга хэмжээ тэмдэглэх магадлалтай. Мөн шинэ мэдээлэл хүлээн авах, хичээл сургуулиа сайжруулах зэрэгт анхаарахад таатай. Гадаад оронд зорчих ажил бүтэмжтэй болно. Албан томилолт авсан хүмүүс сонирхолтой мэдээлэл хүлээн авна.
Охин: Сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй. Мөнгөтэй болох боломж гарна. Ийм үед өөртөө илүү итгэ. Амжилт олохын тулд та авьяастай мөн тодорхой зорилготой байх ёстой. Байгалиас заяасан өөрийн мөн чанарыг энэ үед ашиглах хэрэгтэй. Элдэв түрэмгийлэл, азгүй тохиолдолд өртөхгүй тулд илүү хүлээцтэй ухаалаг бай.
Жинлүүр: Гэр бүлд шинэ асуудал нэмэгдэнэ. Хайртай хосуудын харилцаа болон үр хүүхдүүдтэй холбоотой таагүй асуудал тухгүй байлгаж магадгүй. Гэр бүлийнхэн, дотнын хүмүүстээ анхаарал, халамж тавьж сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүл. Санхүүгийн асуудалд хайнга, өглөгч загнаснаас болж алдаа гарах тул гэр бүлийнхээ хүний зөвлөгөөг дага.
Хилэнц: Хэвийн амралтын өдөр гэж юу болох талаар өөрийгөө зэмлэнэ. Гэр бүлд дургүйцэл үүсгэх зайлшгүй зардлууд гарна. Гэр бүлийн зөрчил нь та өөрийн үйл ажиллагааг бусдынхаа заавраар явуулахгүй гэсэн байдлаас үүснэ. Гаргаж буй шийдвэртээ нухацтай ханд.
Нум: Таны сайн зан чанаруудад од эрхэс нөлөөлнө. Зарим үед ганцаараа байж амьдралын ямар асуудлыг аль өнцгөөс нь харах тухай бодох хэрэгтэй. Аж ахуйн үйл ажиллагааг одоогоор бүү өргөжүүл. Хэрүүл маргаанаас зайлсхийж, тайван амар. Гэртээ бүгэлгүй, эрүүл агаар, нар салхинд гар.
Матар: Танд эрч хүч, өөртөө итгэх итгэл нэмэгдэх тул өөрийн нөөц боломжийг нээж чадна. Өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгийг мэдэрч, бусдыг аз жаргалтай болгох боломжтой гарвал та сэтгэл хангалуун байх болно. Зарим таагүй үйл явдал таныг ядрахад хүргэнэ. Ажил хэргээ түр зогсоож өөртөө анхаарал тавь. Эрүүл мэндийнхээ байдалд санаа зовох магадлалтай.
Хумх: Амьсгаа авч бага зэрэг амар. Энэ амралтын өдрүүдээ хань үр хүүхдүүдтэйгээ салхинд гарч амрахад зориулбал тааламжтай сайхан дурсамж үлдээнэ. Дотнын хүмүүстэйгээ зугаацан, цагийг сайхан өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Өөрийн ар талаа найдвартай эсэхийг сорих болно.
Загас: Хэзээ ч байгаагүй сэтгэл зүй, мэдрэмжтэй байна. ЭРч хүчээ бүх боломжоороо дайчил. Аль болох буруу арга барил хэрэглэхгүй байхыг зөвлөе. Та олон нийтийн анхаарлын төвд байхыг хүсэмжилнэ. Энэ амралтын өдрүүдэд танд эртний дурсгалтай үйл явдлаа дурсан санах мөч тохиолдох бололтой. Ойр дотнын найзуудтайгаа уулзах боломжийг бүү алдаарай.