Dark Light
Нийгэм | 2025-09-26

ӨДӨРТӨӨ +20...+22 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 30-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
 
2025 оны есдүгээр сарын 26-ны 20:00 цагаас 2025 оны есдүгээр сарын 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1...+3 градус, бусад хэсгээр +6...+8 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00