Dark Light
Нийгэм | 2025-09-27

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
 
30-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
 
2025 оны 09-р сарын 27-ны 20 цагаас 2025 оны 09-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 
 
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгаар +8…+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1...+3 градус, бусад хэсгээр +6...+8 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
 
2025 оны 09-р сарын 29-нөөс 10-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
30-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 10-р сарын 01-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 09-р сарын 30, 10-р сарын 01-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 10-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00