Dark Light
Нийгэм | 2025-09-27

АРСЛАН: МЭДРЭЛИЙН ХЭТ АЧААЛЛААС ЗАЙЛСХИЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 2025 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр амиа бодож бусдын сэтгэл санаагаар тоглох магадлалтай. Бусдын эрх чөлөө хүндэлж байж өөрийн эрх боломжийг тодорхойлох хэрэгтэй гэдгийг зөвлөе. Аливаа асуудалд гэнэтийн яаруу сандруу дүгнэлт бүү хий. Харин та ажил үүргээ үнэнч шударгаар хийх юм бол эргэн тойрныхондоо тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. 

Үхэр: Гэр бүлийн хэрэгцээнд эд хогшил худалдан авах бол шинэ технологи ашигласан, өвөрмөц сонголт хийгээрэй. Таны урлагийн мэдрэмж өндөр байна. Байр сууц болон байшингаа засах ажил нь үр дүнтэй байна. Энэ цаг үед ажил амралтыг хослуулах нь чухал байна. Хол газар явах бол аяны бэлтгэл, аюулгүй байдлаа сайн хангаарай. 

Ихэр: Гэр орны асуудал, төрөл төрөгсдийн харьцаандаа анхаарлаа хандуул. Амьдралд нөлөөлөх шинэ мэдээ олж магадгүй. Сонирхолтой өөрчлөлт хүн бүхэнд таалагдах өдөр. Хэн нэгэн шинэ төсөл дээр хамтран ажиллахыг санал болгоно. 

Мэлхий: Орлогын эх үүсвэр нэмэгдэхгүй ч гэр бүлийнхээ амьдралыг дээшлүүлэх бололцоо байна. Чөлөөт цаг заваа ашиглан гэр бүлдээ анхаарал тавьж, сэтгэл гарга. Үр хүүхдүүдээ анхаарлынхаа төвд байлга. Тэднийхээ хүсэл сонирхлыг цаг завгүй байдлаасаа болоод хайхрахгүй өнгөрөөсөн бол эргэн санахыг хичээ. Амьдралын замаа олж, танин мэдэхэд нь туслаарай.

Арслан: Бие болон сэтгэл санаа тавгүй байвал гэрээсээ хол явсны хэрэггүй. Өнөөдөр мэдрэлийн хэт ачааллаас зайлсхий. Хэрэггүй зүйлд уруу татагдах магадлал өндөр тул төлөвлөөгүй ажлын саналаас шууд татгалз. Хуваарьт ажил хэчнээн их байсан ч амарч алжаалаа тайлах чөлөөт цаг гаргахад ухаан бодлоо зарцуул. 

Охин: Холын аянд явахад тохиромжтой цаг биш гэдгийг сана. Романтик учралд хэт автаж болохгүй гэж од эрхсийн байрлал зөвлөж байна. Тайвширч алгуурлалгүй бай. Алдагдсан боломжоо ирээдүйд нөхөх нь хэцүү болно. Аливаа зүйлд бусдаас тусламж хайх хэрэггүй. Өөрөө өөртөө найд. Ингэснээр маш их зүйлд хүрэх боломж байна. 

Жинлүүр: Аливаа маргааныг эвээр шийдвэрлэхийг хичээ. Ихэнх хүмүүс өнөөдөр найз нөхдөөрөө хүрээлүүлнэ. Тэдэнтэй сайхан яриа өрнүүл. Биеийн дархлааг сулрахаас сэргийлж хоол хүнсэндээ анхаар. Гэхдээ эрүүл мэнддээ хэт санаа зовох шаардлагагүй. Сэтгэл санаа тайван байх нь та эрүүл чийрэг бие махбодтой байх үндэс болно. 

Хилэнц: Хатуу чанд шаардлага үр хүүхдээ хүмүүжүүлэх үндсэн арга барил байхаа больсон гэдгийг та мэдэрнэ. Тэдэнд өөрсдийнхөөрөө байх боломж олго. Ойр дотнын хүнтэйгээ хоорондоо үл нэвтрэх хана бүү босго. Сэтгэл зүй тогтворгүй байвал санаачилгатай байдлаа алдах магадлалтай байна. Таны төсөвлөсөн орлого төлөвлөгдөөгүй зарлагаас болж буурна. 

Нум: Өнөөдөр зугаа цэнгэлд цагаа зарцуулахгүй байхыг зөвлөе. Өдөр тутмын хойшлуулшгүй ажил ихтэй байх тул уруу татагдахгүй байхыг хичээ. Өөрийн хувийн зохион байгуулалтыг сайжруул. Харин ганцаар гоцлон, авьяас чадвараа харуулах гэж яарсны хэрэггүй. Зарим үед уйтгартай байх боловч энэ нь шаардлагатай үр дүнд хүрэх найдвартай арга байна.

Матар: Хайртай хосууд бага зэрэг муудалцаж магадгүй. Бие биеэ хүндэтгэвэл гэр бүлийн харилцаа нь маш сайхан байх болно. Боломжоороо мөнгө гарган амралт болон хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуул. Шинэхэн хосуудын хувьд ирээдүйн амьдралдаа ихээхэн нөлөөлөх худалдан авалтыг хийх магадлалтай. 

Хумх: Танд ашигтай зүйлийг та өөрөө л шийдэх ёстой. Эрүүл мэнддээ анхааралтай хандаж хоол ундаа сайн зохицуул. Чөлөөт цаг гарган ном уншиж тархи толгойгоо өөр бодлоор амраа. Өнөөдөр бүх үйл ажиллагаа бүтэлтэй болохгүй. Зарим ажил хэрэг санаснаас удаан явагдана. Уурлаж бухимдах эсвэл сандрах хэрэггүй. 

Загас: Таны тайван харилцаа тогтворгүй байна. Үүнд та өөрөө ч гайхна. Учир нь энэ танаас огт хамаараагүй байна. Хувь заяаны зарим сорилд тэгтэл сандрах хэрэггүй. Хувийн амьдрал сонирхолтой байна. Ганц бие хүмүүс хосоо олохоор шийдэх байх. Зарим хүмүүс сошиал орчинд энэ тал дээр азаа сориод үзэх бололтой. Үл ойлгогдох хүнтэй танилцаж магадгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19