Dark Light
Нийгэм | 2025-09-27

УРГАЦ ХУРААЛТАД 700 ГАРУЙ ОЮУТАН АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дархан хотын Захирагчийн Орлогч Я.Бат-Очир, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ганболд нар /2025.09.26/ Орхон суманд ажиллан ургац хураалтын үйл явцтай танилцлаа.
Энэ жилийн ургац хураалтад 700 гаруй ажиллах хүчин шаардлагатай гэсэн захиалгыг ААН, иргэд ирүүлсэн. Аймаг орон нутаг, Их, Дээд, Мэргэжлийн сургуулиуд, ААН-үүд гурвалсан гэрээ байгуулснаар оюутан залуучууд намрын их ажилд хүч нэмэн ажиллаж байгаа юм.
Одоогоор ургац хураалтад аймгийн хэмжээнд Дархан-Өргөө Политехникийн коллеж, Мандах бүртгэл, Хүмүүнлэг, Дархан дээд, Дархан-ХААИС-ийн харьяа Агроэкологи, бизнесийн сургуулиудаас нийт 700 гаруй оюутан ажиллаж байна.
Оюутнуудын өдрийн хөлс өмнөх жил 50 мянга байсан бол энэ жил 60 мянга болжээ. Тэд өдөрт 20-25 шуудай ногоо хураах нормтой байна. 
Ургацын талбайд зөвхөн оюутан залуучуудаас гадна хугацаат цэргийн албан хаагчид ч ажиллаж байна. Их, дээд сургууль коллежийн оюутнууд 7-9 хоногийн хугацаатай ажиллах гэрээтэй. Эхнээсээ ажил, хоногоо дуусган өнөөдөр оройноос буцаж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил 18 мянга орчим га талбайд төмс, хүнсний ногоо, үр тариа тариалсан. Одоогоор төмс хүнсний ногооны хураалт 60 орчим хувьтай байна.
Зуншлага гандуу, ургацын болц тааруу байснаас хураалт хойшилсон ч ажиллах хүчний асуудлыг хамтран шийдвэрлэснээр аймаг орон нутгийн ногоочид тариаланчид ургацаа хэт хүйтрэхээс урьтаж хурааж амжихаар байгааг хэллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19