“Дундговь 2025” Элсний наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Наадмын хүрээнд элсний волейбол, элсний бөх, бадминтон, шагайн харваа гэсэн дөрвөн төрлийн тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 95 тамирчин оролцож байна. Үүнээс элсний волейболд 18, элсний бөхөд 29, бадминтонд 24, шагайн харваанд 24 тамирчин өрсөлдөж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцож, тамирчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Наадмыг Монголын Үндэсний Олимпын Хороо, Дундговь аймгийн ЗДТГ, АИТХ, БТСГазар хамтран зохион байгуулж байна.