Dark Light
Нийгэм | 2025-09-28

ЗАГАС: АМЖИЛТЫН ҮҮД ХААЛГА ТАНЫ ӨМНӨ НЭЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Санаандгүй мэдээ таны амьдралд өөрчлөлт гаргаж магадгүй. Ажил хэргээ зөв зохистой төлөвлөж, эрч хүчээ зөв хуваарилах нь таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Эргэн тойрны хүмүүс болон удирдлагатайгаа сөргөлдөх нь зөв шийдвэр гаргах боломж олгохгүй. Болгоомжтой хандлага баримталбал сөрөг байдлаас гарах бололцоо олгоно.

Үхэр: Гаднын мэдээллийг нягт нямбай шалга. Худал хуурмаг урсгал таныг чиглэл байж болзошгүй. Мэргэн ухаан, өгөөмөр сэтгэлээр бэрхшээлийг даван туулах хэрэгтэй. Бичиг баримтаа боловсруулахдаа алдаагаа сайн шалга. Бусад хүмүүсийн талаарх буруу ойлголт андуурал байх магадлалтай. Өнөөдөр нягт нямбай байвал ямар ч мэдлэгийг сайн эзэмшинэ.

Ихэр: Таны хичээл зүтгэл зохих ёсоор үнэлэгдэх болно. Өөртөө дүн шинжилгээ хий. Эрч хүч, дархлаа бага зэрэг буурч, анхаарал сарних тул халдварт өвчин тусахаас болгоомжил. Өөрийн сонгосон сонголт, явсан замаа зөв гэдэгт итгэх шаардлага гарна. Цагийн аясаар хуримтлуулсан амьдралын туршлагаасаа шинэ санаа бодлыг олж авах болно. 

Мэлхий: Өнөөдөр бусдаас бурууг хайх хэрэггүй. Найз нөхөд, гэр орныхонтойгоо харьцаагаа муутгах эрсдэл байна. Ямар үед ийм зүйл болдгийг тунгаан бодоход тохиромжтой цаг үе. Хөнгөн хийсвэр зан, хувийн ашиг сонирхлоо хязгаарлаж чадахгүй байдал нь хайртай хүнтэйгээ муудалцахад хүргэж мэднэ. 

Арслан: Засварын ажлаа хийж дуусгах үе. Их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж үдшийг хамтдаа өнгөрөөж. Эрүүл мэнддээ анхаарал тавьж өвдөхөөс болгоомжил. Эрч хүч маш өндөр байгаа тул амьдралаа өөрчилж, хувиргахад түүнийг ашигла. Олны анхаарлыг өөртөө хандуулж шинэ төслөө танилцуулахад сайн үе. 

Охин:Арилжаа наймааны ажил танд амжилт, шинэ боломж авч ирнэ. Томоохон худалдаа хийх болон чухал гэрээ байгуулах бичиг баримтад гарын үсэг зурах магадлалтай. Гэхдээ бүхнийг хуулийн дагуу хий. Сайн гүйцэтгэсэн ажлынхаа шагнал урамшууллыг хүлээн авна. 

Жинлүүр: Ихэнх хүмүүс амьдралаа өөрчлөх тухай бодож эхэлнэ. Ирээдүйтэй үйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээллүүдээ хүлээн авах тул өөрчлөлт хүссэн хүмүүсийн хувьд таатай өдөр болно. Харин өр зээл бүү тавь. Өмнө нь зээлдүүлсэн мөнгөө буцааж авах талаар анхаар. Өнөөдөр таны хайрын харилцаа таагүй байх бололтой. 

Хилэнц: Ажил хэргийн уулзалтад эргэлзээ их байна. Нөхцөл байдлыг бодитоор хар. Ирэх сард мэдээлэл их хэрэгтэй байх тул тархиа сайн амрааж байх нь танд тун хэрэгтэй. Ажлын харьцаа тийм ч дотно, нөхөрсөг бус байх тул бусдын дарамт шахалтад орж болзошгүйг анхаар. Ажил хэрэг бүтэмжтэй байхын тулд хамтран ажиллагсад тань итгэл алдахгүй байх хэрэгтэй болно.

Нум: Өнөөдөр хэн нэгний хүсмээр хүн байх болно. Ойр дотнын хүмүүс тань танд сэтгэл хангалуун байх болно. Өнөөдөр од эрхэс таныг ямар нэг чухал ажил хийж хэрэггүй гэж зөвлөж байна. Гэхдээ нүүр тулах үнэнээс бүү ай, бүү сэрэмжил. Ганц бие хүмүүсийн үүсгэсэн хайрын холбоо тайван бус байдалд оруулж, сонголт хийх хүндхэн асуудалтай тулгарна. 

Матар:Гэр бүлд зөрчил үүсэж мэднэ. Ойр дотнын хүмүүсээ уучилж, уян хатан байж чадсанаар та цаашдын ажил үйлсэд хэрэгтэй эрч хүчээ хий дэмий зарцуулахгүй байх болно. Хувийн амьдралд бэрхшээл учрах бөгөөд улмаар найз нөхөд, ах дүүстэйгээ муудалцах магадлалтай. Биеэ сайн барьж ямар ч асуудалд хүлээцтэй ханд. 

Хумх: Ойр дотнын хүмүүстээ санаа тавь. Тэд танд талархах болно. Сүм хийдэд очих, залбирал үйлдэх зэрэгт сайн. Хамтрагч нарынхаа ажил хэрэгт чин сэтгэлээсээ тусалж, бүх талаар дэмж. Цаг үеийн өрсөлдөөнд та онцгойрон ялгарахын тулд ямар нэг ер бусын зүйл бодож олохгүй бол эргэн тойрон буй энгийн хэвшмэл байдалд аажмаар уусан орох магадлалтай байна. 

Загас: Амжилтын үүд хаалга таны өмнө нээгдэнэ. Гэхдээ хэт шунах нь танд сэтгэлийн зовлон болно. Өнөөдөр өөрийн хувьд үнэтэй зүйлсээ найдвартай ар тал болгож чадна. Харин өрсөлдөгч талын хийх нүүдэл таахад тун бэрх байх бололтой. Та мэдээллийн олон эх үүсвэрээс найдвартайг сонгох гэж зовох бололтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19